Онцлох мэдээ:                        Арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Гадаргын усны судалгааны хэлтэс 2021-11-21  

29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрнэ

2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

      29-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 30-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газрар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 11 дүгээр сарын 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 29-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2021/11/30

17 цаг

-11 12
O
CF
Үзэгдэлгүй

0 м/с

ӨНӨӨДӨР - 2021/11/30

-8 17
O
CF
Цэлмэг

6 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store